Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-09-19
Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1️1-11 төвд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.

Тэд энэ сарын 19-24-ний өдрийг дуустал буюу ажлын дөрвөн өдөр өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.

Иргэн танд тэтгэвэр, тэтгэмж мөн төрөөс үзүүлж байгаа халамжийн үйлчилгээтэй холбоотой асуух зүйл байвал 11-11 төвд ирж хариуцсан албан хаагчаас мэдээлэл авах боломжтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ