Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
Өчигдөр 18 цаг 19 мин
Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулахаар боллоо

“Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-д хөрөнгө оруулах талаар НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар танилцуулж, тогтоолын төслийг дэмжиж баталлаа.

Танилцуулгын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу болон Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хорооллыг барина. Хоёрдугаар бүрэлдэхүүнээр Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санг байгуулж 4188 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллыг дэд төвүүдэд барина. Гуравдугаар бүрэлдэхүүний хүрээнд ногоон барилга эко хорооллын норм стандартыг тодорхойлох, салбарын чадавхийг бэхжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ” гэдгийг хэллээ.

Уг төслийн хүрээнд баригдах орон сууцны барилгын зураг төсөл, барилгажилтын бүх үе шатанд ногоон барилгын 37 төрлийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (КР1) бүхий техникийн ерөнхий шаардлага болон Олон Улсын Ногоон барилгын үнэлгээний стандартыг хангуулах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ