Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
12 цаг 19 мин
Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна

Улсын хэмжээнд өнгөрсөн сараас зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхэлсэн.

Одоогийн байдлаар 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна. 

Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Улирал солигдох энэ үед хүний дархлаа унаж, ханиад томуугаар өвдөх эрсдэл нэмэгддэг.

Үүнээс урьдчилан сэргийлэх нэг арга нь вакцин хийлгэх юм.

Тиймээс өрх, дүүргийн эмнэлэгтээ хандаж дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ