Геронтологийн үндэсний төвөөс “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд есдүгээр сарын 24-нд ахмадын урьчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Аяны хүрээнд есдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Ахмад настны орчин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” сэдэвт өдөрлөгийг ЭМЯ, НЭМҮТ, Хан-Уул дүүргийн өрхийн ЭМТ-д, Хан-Уул дүүргийн ахмадын хороо хамтран зохион байгуулсан байна.
Тус өдөрлөгөөр 500 гаруй ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг өгч ажилласан байна.
Мөн есдүгээр сарын 19-нд Яармагт ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг үнэ төлбөргүй хийсэн бол Төв цэцэрлэгт хүрээлэнд ахмадын өдөрлөг алхалт, бүжгийн тэмцээний сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм.
2024 онд НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахмад настны оршин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” гэсэн уриаг дэвшүүлж ахмад настнуудын дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний эрхийг хамгаалах хүндэтгэх ажлыг нийгэмд таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна.