Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2023-04-20
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.

“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги 1934 онд Оспаны дээрэмчдийг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцон баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй.

Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ нутаг орныхоо хөгжил дэвшил, энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, агуулгыг орчин үеийн дайн, байлдааны туршлага сургамж, мэргэжлийн армийн цэргийн сургалтын арга, технологи, монгол цэргийн уламжлалд нийцүүлэн шинэчлэн төгөлдөржүүлэхэд удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.

Мөн цэргийн алба бол бие бялдар, сэтгэлийн хаттай эр хүн болон төлөвшиж, өөрийгөө хөгжүүлэн, мэргэжил эзэмших бололцоо олгодог хүний хөгжлийн орчин гэдгийг хугацаат цэргийн алба хаагчдад захив.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон хань ижил, гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ