2024 оны 09 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, 27-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Есдүгээр сарын 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Есдүгээр сарын 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Есдүгээр сарын 27, 28-нд бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 27, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Есдүгээр сарын 27-ноос хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.