Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2024-09-24
Л.Оюун-Эрдэнэ Залуучуудыг орон сууцжуулах хороог ахална

Засгийн газар 2025 оныг "Залуучуудын жил" болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болсон байна. 

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн 3 жилд 3 дахин тэлсэн гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Тэрбээр эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэж байна.

Залуучууд, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагуудыг идэвхтэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна гэдгээ Ерөнхий сайд пэйж хуудсаараа илэрхийлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ