Цаг агаар
Валютын ханш
Хууль
2024-09-24
Гучин ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 24-ний 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Энэ онд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгогдоогүй байна.

Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ