Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2023-04-20
ШӨХТГ: 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ

 

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 164 иргэн хандсанаас 115 утсанд 119, чатботод 18, и баримт апликейшн 8, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 19 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 118 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 12 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 16 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 11 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

-Үүнээс 11 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 1.644.499 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.  
-Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 65, харилцаа холбоо 27, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 4, цахилгаан 1, банк, санхүү, даатгал 14, барилга 8, боловсрол 2, контор 8, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 4,  СӨХ 7, өрсөлдөөн 3, НӨАТ 4, эрүүл мэнд 3, бусад асуудлаар 14  иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ