Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн лавлах цагаан номыг манай улс 2018 оноос эхлэн хэвлэж, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалтыг зохион байгуулж, 40 мянга гаруй хүнийг хамруулсан байна.
Энэ хугацаанд барилга орон сууцны стандарт, хяналтад дүгнэлт хийхийг хэвлэл мэдээллийг байгууллагууд “хүчтэй” хөндөж байсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байхад нь нөлөөлөл үзүүлжээ.
Энэ эерэг өөрчлөлтийг эхлүүлэхэд “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх төсөл” чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Өнөөдөр дээрх төслийн ахлах зөвлөх Чиба Хисаонтой Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзлаа.
”Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо бэхжүүлэх төсөл” нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөдөлгөөнийг засаж, нийгэм дэх оролцоог сайжруулахад анхаарахад чиглэсэн.
Манай улсад тун ховор байдаг мэргэжлийн нэг хөдөлгөөн засах, хөдөлмөр заслын эмч нар төслийн шугамаар нийслэлд ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоо хийж байна.
70-80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүүхдүүдийг эмчилж, нийгмийн оролцоог нэмэгдүүлснээр бүтэн нэг гэр бүлийн сэтгэлзүй, санхүүгийн асуудлыг давхар шийдвэрлэж байна.