Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-09-30
-40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог 3 байршилд суурилуулав

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа.

Тодруулбал, 1 дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна.

Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог. Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм. Тиймээс ухаалаг гэрлэн дохиог Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тухайн улсдаа шалгарсан байна.

Ухаалаг лед гэрлэн дохио нь газарт суурилуулдаг учир утас оролдох, хүүхдүүд тоглох, хоорондоо юм ярих зэргээс анхаарал сарнисан үед явган зорчигчид шууд өнгөөр ялгарч харагдана. Жолооч нарын зүгээс ч осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад өндөр үр дүнгээ өгөх юм.

Иймд, ялангуяа сургуулийн орчинд болон хөл хөдөлгөөн ихтэй уулзвар, гарцуудад эдгээр гэрлэн дохиог суурилуулжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ