Цаг агаар
Валютын ханш
УИХ
2024-10-01
2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ