Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмад настнууд, ажилтан, албан хаагчдад нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулжээ.
Сургалтаар “Ахмад настны үндэсний төв”-ийн ажилтан, үйлчлүүлэгч нарт “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх" нь сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, “Ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдэлтийн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ” сэдвээр ярилцаж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх тэмцээн уралдаан зохион байгуулж, хамтдаа дуулж, бүжиглэн, үс засах үйлчилгээ үзүүлсэн байна.
Сургалт, өдөрлөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул, Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг болон тус хорооны арга зүйч, Сайн дурын идэвхтнүүд чиглүүлэн явуулжээ.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Ахмад настны үндэсний төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ахмадуудын асаргаанд шаардлагатай хананы аюулгүйн бариул, амны хаалт, гар ариутгагч, хувцас, чийг нэвтрүүлдэггүй асаргааны дэвсгэрүүд зэрэг шаардлагатай зүйлсийг, асруулагч ахмадуудад хувийн хэрэгцээнд нь зориулж ариун цэврийн хэрэгслүүд гардуулж өгчээ.