Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-10-04
ХСҮТ "Робот мэс заслын сургалтын төв"-тэй боллоо

ХСҮТ-ийн хамт олон хавдрын тусламж үйлчлгээгээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хүндээ ээлтэй, өндөр үр дүнтэй, хор хөнөөл багатай оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, нутагшуулахын төлөө хичээж, ажилласаар байна.

Тус төвийнхөн 2024 оны 10-р сарын 3-нд Монгол Улсад анхны "Робот мэс заслын сургалтын төв"-ийг нээлээ.

Уг сургалтын төвд БНСУ-ын "Meere" компанийн хиймэл оюун ухаанд суурилсан Revo-i мэс заслын роботыг суурилуулсан бөгөөд одоогоор тус төвийн элэг, цөс, нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслын 7 эмч суралцаж байна.

Өвчтөний биед маш бага зүслэгээр мэс засал хийх, хагалгааны үед эмчид туслах хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн хөтөч, зааврууд, хагалгааны үеийн хүнээс хамааралтай сул тал, алдаа, эрсдлийг бууруулсан тохиргоонуудаас гадна эмч битүү хувцастайгаар олон цаг үргэлжлэх хагалгааны турш бөхийж зогсдог байдал өөрчлөгдөж тухтай суугаад, чөлөөтэйгээр ажлаа хийх боломж бүрдүүлдэг зэрэг олон дэвшилтэт шийдлүүд нь робот мэс заслын гайхалтай давуу тал юм.

Түүнчлэн робот мэс заслын үед хийгдэж буй хагалгааны бүх үйл явц том дэлгэц дээр харагдаж байдаг тул бусад эмч, резидент, феллов эмч нар харах, суралцах бүрэн боломжтой.

Энэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмшээд жилийн дараа бодитоор робот мэс заслыг хийж эхлэх том зорилтыг ХСҮТ-ийнхэн дэвшүүлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ