"Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриатай Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, нийт 145.245 оюутан, залуус суралцаж байна.
Дэлхийн улс орнуудын залуусын хөгжлийн түвшинг тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн 5 үзүүлэлтээр тооцон гаргадаг.
Монгол залуусын хувьд үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бололцоо тааруу байдгаас эрүүл мэндийн асуудал үүсэж, цаашлаад өвчин архагших, халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өрсөлдөх чадвар, амжилтад ихээхэн нөлөөлж байна.
Оюутан залуусыг өдөрт 7-8 цаг, тогтмол цагт унтаж хэвшихийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна.