2024 оны 10 дугаар сарын 7-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 8-9-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг тариаланчид, хадланчдадаа анхааруулж байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09,10-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Аравдугаар сарын 8-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 6-11 метр, 14-нд ихэнх нутгаар,15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Аравдугаар сарын 9, 10, 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 08,14-нд баруун өмнөөс хойш эргэж сезундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, аравдугаар сарын 14-нөөс хүйтэрч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.