Нярай хүүхдийг өдөр тутам усанд оруулах зайлшгүй хэрэгтэй.
Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараагаас усанд оруулж болно.
Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой.
Өдөр бүр тогтмол усанд ордог хүүхэд тайван, уснаас айдаггүй, нуралтгүй байна.
Нярай хүүхдийг усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:
- Хүүхэд халуураагүй, биеийн халуун хэвийн байх.
- Өрөөний дулаан 22-25 хэм байх
- Усны дулааныг тохойгоо дүрж эсвэл зориулалтын хэмжигчээр хэмжинэ (37 хэм).
- Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруулна.
- Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хаах, уснаас гаргаад өлгийдөх, хувцаслах, тослох зүйлсийг бэлтгэж тавина.
- Усанд оруулах онгоцны ёроолд гулгахаас сэргийлж цэвэр алчуур дэвсэнэ.
- Хүй нь цөглөөгүй нярайг усанд оруулахдаа усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.
- Хүүхдийг тайван бус уйлж байх үед нь усанд оруулахгүй байх!
- Ванн дах усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй!
- Хүүхдийн хөлийг ванны хананд шүргэлцүүлэх нь хүүхдэд айдасгүй, тайван мэдрэмжийг төрүүлдэг.