Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15 өрхийн гэр, хашаа нурж , сургууль эмнэлгийн дээвэр хууларчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод тавдугаар сарын 20-ны 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нуржээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, гурван орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан байна.
Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.