Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-10-14
“Стратегийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурал болно

ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Стратегийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт олон улсын хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

Хуралд Улсын нөөц, стратегийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон дотоодын шинжлэх ухааны салбаруудад ажиллаж, суралцаж байгаа эрдэмтэн судлаач, суралцагчид оролцох боломжтой бөгөөд эрдэм шинжилгээний өгүүллийг ирэх арваннэгдүгээр сарын 05-ныг хүртэл odgrele7748@gmail.com хаягаар хүлээн авна.

Оролцогчид  “Монгол Улсын стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн, түүний чанар, аюулгүй байдал”,  “Үр тариа, тэжээлийн ургамлын чанар, аюулгүй байдал”, “Агуулахын стандарт, барилгын хийц, бүтэц зохион байгуулалт”, “Лаазалсан хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал”,  “Шатах, тослох материалын аюулгүй байдал” сэдвийн хүрээнд өгүүллийг бичиж,  хэлэлцүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ