Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-10-16
О.Есүгэн Дэлхийн цомын финалд, Э.Даваахүү Бундеслигт цэц сорино

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, нөгөөх нь Бундеслигт цэц сорих гэж байна.

Тухайлбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөх бол ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорих юм.

Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн байв. Харин Э.Даваахүү Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна.

Дээрх тэмцээнүүдэд өрсөлдөх О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёул “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд онч мэргэнээ сорьсон буудагчид юм. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ