Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-10-16
Олон улсын “Жоншны чуулга уулзалт-2024” Улаанбаатарт зохион байгуулагдаж байна

Олон улсын “Жоншны чуулга уулзалт-2024” арга хэмжээ 2024 оны 10-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 3 дахь өдрөө зохион байгуулагдаж байна.

Тус олон улсын арга хэмжээнд 33 орны 120 гаруй төлөөлөгчид оролцож хайлуур жоншны нөөц, олборлолтоос боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний хэрэглээ, дэлхийн чиг хандлага, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхогч талууд хэлэлцэж буй юм.

Арга хэмжээний үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх жоншны баяжмалаа боловсруулан фторт нэгдлүүдийг гарган авах түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх замаар олон тулгуурт эдийн засагтай, нэг салбараас хараат бус улс болох зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа талаар танилцуулав.

Чуулга уулзалтаар хайлуур жоншийг дэлхий нийтэд гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт устөрөгч (хайлуурын хүчил) болон бусад фторт нэгдлүүдийг химийн аргаар гарган авахад өргөн ашиглаж байгаа олон улсын сайн туршлага, шинэ техник технологийг шийдлийн талаар хэлэлцэж, туршлага судлаж буй чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ