2024 оны 10 дугаар сарын 21-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: Аравдугаар сарын 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Аравдугаар сарын 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 25-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.