Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.
2024 оны аравдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2024 оны 10-р сарын 23-наас 2024 оны 10-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 23-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд баруунаас 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.