Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-10-23
Дрон ашиглан нөхөн сэргээлт хийхээр туршиж байна

”Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт өгсөн.

Энэ хүрээндээ Рио Тинтогийн Уурхайн хаалт болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд туршилтын ажлуудыг хийлээ.

Улаанбаатар хот дахь Биологийн хүрээлэнгийн хүлэмжид Монгол орны уугуул шилмүүст модны соёололтыг анхлан туршиж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд газар шорооны нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулсан юм.

2023 оны 5-р сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 750 үр агуулсан үрлийг тараасан бөгөөд 2023 оны 8 сар, 2024 оны 7 сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд соёолж, тогтворжиж байсан нь “Нэг зуун сая мод” хөтөлбөрт энэхүү технологийг ашиглах боломжтойг харуулж байна. Соёололт болон амьдрах чадварын түвшин нь арчилгаанаас хамаарч байлаа.

Энэхүү технологийг “Оюу толгой” компани Монголд анх удаа амжилттай туршиж, дрон ашиглан үр тарааж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтойг нээн илрүүлжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ