Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2024-10-29
Боомтын сэргэлт бол бүсчилсэн хөгжлийн “гол бодлого”

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн дагуу хөгжих үзэл баримтлалыг УИХ-аас баталсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч бүсчилсэн хөгжлийн бодлого багтсан.

Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган” болсон юм. Тус чуулганаар салбар бүрийн уялдаа холбоог сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгдсөн ажлуудыг танилцууллаа. Чуулганд УИХ, Засгийн газар, орон нутгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцсон. 

Монгол Улсын Ерөнхий сайд чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Бүсчилсэн хөгжлийн бодлого бол хөгжлийн реформ" гэдгийг онцолж байв. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэх онцлох ажлуудыг танилцуулсан.

Эдгээр ажлууд дундаас “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэх ажлууд нь эдийн засгийг тэтгэх гол ажил гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэх ажлууд: 

1. 4196 км авт зам 
2. 3633 км төмөр зам 
3. 14 мега төсөл хэрэгжүүлнэ.

Мөн 4 дүгээрт боомтын шинэчлэлийн хүрээнд:

- Цагааннуур 
- Боршоо 
- Алтанбулаг
 - Бичигт 
- Замын -Үүд 
- Гашуунсухайт 
- Шивээ хүрэн 
- Булган 
- Хөшгийн хөндийн боомтуудад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлснээс зарим боомтуудын ажил бүрэн дууссан.  

Түүнчлэн тухайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл, боломжтой уялдуулан шинэ боомтуудыг нээхээр төлөвлөөд байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ