Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-11-05
Хүүхдийн байнгын шүд ургахад юуг анхаарах вэ

Хүүхдийн сүүн шүд 5-7 сартайд ургаж, 6-7 настайд солигдож байнгын шүд буюу ясан шүд ургаж эхэлдэг. Цаашид 13 нас хүртэл нь солигдоно.

Сүүн шүд өвчлөл багатай байвал байнгын шүд эрүүл ургадаг. Тиймээс сүүн шүдний эрүүл ахуйг сайтар хангах, тогтмол угаах, 6 сар тутамд шүдний эмчид үзүүлдэг байх хэрэгтэй.

Шүд солигдох үеэс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн нэмэлтээр эрдэс бодисын нэмэлт болон кальцийн бэлдмэлүүдийг тогтмол өгч болдог.

Байнгын шүд ургаж эхэлсний дараа хоёр жил орчим эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг. Тиймээс тогтмол угааж, эмчид үзүүлж байх шаардлагатай.

Араа шүд буюу зургаа дугаар шүд бусдаасаа нэг шүд намхан харагддаг тул дутуу угаах эрсдэлтэй байдаг.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ