Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-11-05
Дэлхийн хот төлөвлөгчдийн чуулганд оролцож байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Каир хотноо болж буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байна.

Энэхүү форумд НҮБ-ын гишүүн 182 орны 37 мянга гаруй хот байгуулалтын салбарын шийдвэр гаргагчид, салбарын төлөөлөл оролцож байгаагийн дотор 4 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 72 улсын барилга, хот байгуулалтын сайд, 96 хотын захирагч оролцож байна.

Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр хүний суурь хэрэгцээг хангасан амьдрах орон сууцны эрэлт нэмэгдэж, байгалийн гамшиг , уур амьсгалын өөрчлөлт хот суурин газруудыг шалгаж, дижитал хөгжил өдрөөр хэмжигдэж ухаалаг байшин, ухаалаг хотод хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй хэдий ч хүн төрөлхтний гуравны нэг нь интернэтэд холбогдоогүй хэвээр байгаа зэрэг тулгамдсан асуудлууд нь энэхүү хурлын үеэр хэлэлцэх сэдэв болж буй ажээ.

Зохион байгуулагч талаас ирүүлсэн урилгын дагуу сайд Ж.Батсуурь Монгол Улсын Засгийн газраас хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт баримталж буй бодлого, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй “Шинэ Зуун мод хот”, “Шинэ Хархорин хот” төслүүдийн бүтээн байгуулалтын талаар танилцуулж байна.

Мөн тэрбээр Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт оролцох юм.

Түүнчлэн хот байгуулалт, архитектур болон санхүүжилтийн чиглэлээр ажилладаг 20 гаруй мянган оролцогч бүртгүүлсэн “Хот байгуулалтын экспо”-д оролцож орон сууц, эрчим хүч, хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх практик шийдлүүдийг судлах ажээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ