Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-11-07
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээг нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэд зориулсан сэтгэл заслын өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.

Тус төвөөс БНСУ-ын “SARANBAT” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй юм.

Сэргээн засах эмчилгээний нэг хэсэг болох сэтгэл заслын өрөөтэй болсноор осол, гэмтэл, түлэгдэлт, хүчирхийллийн дараах стрессийн эмгэг /PTSD/, мөч тайрагдах мэс засал хийлгэсэн, урт хугацаанд эмчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, эмчилгээний үр дүнг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд тохирсон мэдээлэл зөвлөмж хүргэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт танин мэдэхүйн ажлыг зохион байгуулах боломжтой болсон байна.

Тус өрөөг уулзалтын хэсэг, уран зургийн хэрэглэгдэхүүн, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булан бүхий ая тухтай, тайван орчныг бүрдүүлэх байдлаар тохижуулжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ