Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-11-07
Азийн залуучуудын наадам Ташкент хотод болно

Азийн залуучуудын III наадам 2025 оны есдүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдоно. 

Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ