Цаг агаар
Валютын ханш
Ерөнхийлөгч
2021-05-21
Туулын эрэгт олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага хүргүүлэв

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд туул голын эргэ дагуу Нийслэлийн  зарим удирдлага төлөвлөлтгүй газар олгосноос болж экологийн тэнцвэрт байдал алдагдах, бургас тайрах, хайрга олборлох, барилга барьснаар иргэд салхилах газаргүй болоод удаж байна.

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барьсан Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа,С.Одонтуяа,Ц.Сандаг-Очир,Ж. Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нарын гишүүд санал нэгдэж Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Туул голын асуудлаар шаардлага хүргүүлсэн байна.

Албан шаардлагад "Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын эрэг дагуу бургас огтолж, барилга барихыг ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй. Туул голын эрэгт барилга барих зориулалтаар олгосон 19 газрын захирамжийг хүчингүй болгож, тэдгээр газрын зөвшөөрлийг хүчингүй болгохыг танаас хүсье” гэсэн байна

Улаанбаатар хотын иргэдийн амарч зугаалах орчин юу юунаас илүү хэрэгтэй байх тул Туул голын эрэг орчмыг тохижуулах ажил хэргийн төлөө УИХ-ын гишүүд бид тантай хамтран ажиллана" гэсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ