2024 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудийн нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, хугацааны эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Арваннэгдүгээр сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09, 10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 16-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар хүйтэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 11, 12-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 09-нд нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 11, 12-нд өдөртөө бага зэрэг дулаан байна.