Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-11-08
Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал доктор, дэд профессор Т.Золбоо нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд суурь болон төрөлжсөн судалгаа хийх, хууль тогтоомжийн системчлэл боловсруулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа, бусад арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Санамж бичиг байгуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тус яамны стратегийн зорилго зорилт, хууль зүйн бодлогыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээр хангах, судлаачдын нөөцийг түшиглэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах болсонд Герман, европын эрх зүйн төвд талархал илэрхийлээд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, эрх зүйн сургалт, хууль тогтоомжийн сурталчилгааг зохион байгуулахад талуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглэлээ.

Албан уулзалт болон санамж бичиг байгуулах арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган, Герман, Европын эрх зүйн төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Б.Баасандорж, тус төвийн судлаач Э.Дөлгөөн нарын төлөөлөл оролцлоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ