Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-11-11
Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”

“Дэлхийн инновацын индекс-2024” тайланд Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G , цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг статистик мэдээлэл дутмаг улмаас 133 орноос 67 дугаар эрэмбэлэгджээ.

Харин дунджаас доогуур орлоготой 38 орноос 7 дугаар байранд орсон бол Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос 13 дугаар байранд жагссан байна.

Статистик мэдээллээс харвал, инновац шингээх тал дээр Монгол Улс 2023 онтой харьцуулахад даруй 5 байр ухарсан бол инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр Монгол Улс 9 байр урагшилсан үзүүлэлт гарчээ.

Он Инновацын индекс – байр Инновац шингээх Инновац шингэсэн бүтээгдэхүүн
1 2020 58 65 54
2 2021 58 65 55
3 2022 71 81 64
4 2023 68 79 60
5 2024 67 84 51

Тэгвэл “Дэлхийн инновацын индекс – 2024” тайланг дараах шалгуур үзүүлэлтээр гаргасан байна.

Шинжлэх ухаан ба инновацын хөрөнгө оруулалт

  • Шинжлэх ухааны нийтлэлүүдийн хувьд Монгол Улс 2022 – 2023 оны хооронд 0.4 хувийн өсөлтийг үзүүлсэн бол 2013  – 2023 оны хооронд 9.7 хувийн өсөлтийг үзүүлжээ.
  • Харин судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улс 2021 – 2022 оны хооронд 10.6 хувийн бууралттай байсан бол 2012 – 2022 оны хувьд 5.9 хувийн бууралттай байна.
  • Венчур хөрөнгө оруулалт дээр Монгол Улс ямар нэгэн статистик илгээгээгүй байна.
  • Мөн 2022 – 2023 оны хооронд олон улсын патентын өргөдөл гаргаагүй байна.

Үүний зэрэгцээ, 5G, цахилгаан тээвэр зэрэгт Монгол Улс нь ямар нэгэн статистик мэдээллийг илгээгээгүй байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зүгээс зүгээс 5G -г Монгол Улсад нэвтрүүлэх тендерийг даруй зарлахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгоод буй. Түүнчлэн олон улсын статистик тайлан гаргадаг байгууллагуудтай холбогдож, статистик дата мэдээллээ илгээдэг байх үүрэг, чиглэлийг өглөө гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ