Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-11-12
Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөл бүртгэгджээ

Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна.

Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан.

Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүс нутагт ЗӨСТ-өөр ахлуулсан баг Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, Сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг салбар хоорондын түвшинд зохион байгуулан ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ