Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2024-11-12
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчидтай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцлаа. 

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул болон Хууль зүй, дотоод хэргийн  сайдын зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа болон Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар оролцон, санал солилцлоо. 

Тус уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 6300 алба хаагчид 93 байршлаас танхимаар болон цахимаар хамрагдсан юм. 

Цагдаагийн байгууллага нь үйл ажиллагаандаа инновац, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн ажиллаж байна. Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих чиглэлээр техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлж мөн иргэд 102 аппликэйшнээр дамжуулан өөрт хэрэгтэй бүхий л үйлчилгээ, мэдээллийг  хүлээн авах боломж бүрдсэн.  Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, Хүний нөөцийн нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол зарлан, "Ногоон бүс" камержуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтсийг шинээр байгуулан, 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага мэдээллийг хүлээн авч, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажиллаж байна. Гадаад харилцаа, олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, алба хаагчдаа сургаж, чадавхжуулахын зэрэгцээ,  алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байгаа тухай танилцууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ