Цаг агаар
Валютын ханш
Хууль
2024-11-13
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 725 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 286 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 439 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгуулахаар тус газрын Мөрдөн шалгах хэлтэст 2 өргөдөл, гомдлыг шилжүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ