Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-11-14
Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Исланд Улсад пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байна.

Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. 

Түүний ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль энэ бөгөөд өмнө нь 2014 оны тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. 

Мөн дэлхийн клубуудын аварга, 2014 оны Ази тивийн алтан медальтай ба Монгол Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тамирчин юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ