Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-11-14
Тэтгэврийн даатгалын олон төрлийн системийг нэвтрүүлэхэд бусад улсын сайн туршлагыг судална

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд болж буй "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал,  Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан оролцож байна.  

Тэрбээр хурлын үеэр Хонконгийн “Тэтгэврийн схемийн холбоо”-ны тэргүүн Жанет Ли-тэй уулзлаа.

Хонконг нь албан журмын тэтгэврийн сангаар дамжуулан 24 төрлийн схемийн хүрээнд тэтгэврийн харилцааг зохицуулдаг.

Ажил олгогч, ажилтан нь олон төрлийн сонголттой тэтгэврийн схемээс өөрт тохиромжтойг сонгодгоороо онцлогтой юм. Ажил олгогчийн зүгээс мөн өөрсдийн схемийг санал болгоно. 

Ингээд ажилтан, ажил олгогчийн санал болгосон схем нийлж тухайн иргэний тэтгэврийг тооцох цогц схем болдог байна. 

Мөн албан журмын тэтгэврийн сангийн шимтгэл нь ажилтан 5 хувь, ажил олгогч 5 хувь байдаг юм байна. Тэтгэврийн сангаа 2025 оноос эхлэн 100 хувь цахимжуулж, боловсронгуй болгоно гэдгийг хэллээ. 

Үүн шиг тэтгэврийн шинэчлэлээ хийж, ганцхан төрлийн биш хувийн тэтгэврийн тогтолцоог Монгол Улсдаа хэрэгжүүлэх сайн жишгийг энэ хурлаас судлах, мэдэхийг зорьж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдэгдлээ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ