Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-11-15
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2024 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Арваннэгдүгээр сарын 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 24-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-14 хэм, бусад хэсгээр 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ