Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-11-15
“Хаадын бичээс” сэдэвчилсэн тайлбарт аялалтай боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол нутагт оршин тогтнож байсан өвөг дээсдийн төрт улсуудаас эхлэн өөр өөрийн хэл аялгууг тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд мэдээлсэн байдаг.

Монголын түүхэнд холбогдох бичиг, үсгийн дурсгалуудаас Чингисийн чулууны бичиг, Мөнх хааны гэрэлт хөшөө, Их Монгол Улсын Гүюг хааны тамганы бичээсийг онцолсон музейн боловсролын хөтөлбөр 2024 оны 11 дүгээр сарын 15-30-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейн байранд болж байна. 

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тайлбарт аялал бүхий “Хаадын бичээс” хөтөлбөрт хамрагдахыг Соёл урлагийн газраас уриалж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ