Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-11-15
Монголын есөн ширэн бээлийтэн Дэлхийн цомд өрсөлдөнө

Их Британи улсын Шейфилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-нд болох бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, дасгалжуулагч Ж.Еркин, Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Дэлхийн цомын мөнгөн медальт А.Баттулга, 57 кг-д Дэлхийн цомын аварга Х.Билгүүнсайхан, Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Ганболд, 63.5 кг-д Дэлхийн цом, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр, 71 кг-д ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын алт, хүрэл медальт Б.Мишээлт нар оролцоно.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, 54 кг-д Азийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн, 57 кг-д Дэлхийн цомын алт, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Мичидмаа, 60 кг-д Дэлхийн цомын аварга М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ