Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-11-18
Нойр бидний амьдралд яагаад чухал вэ

Нойр нь хүний бие болон тархийг сэргээж, гадаад орчноос авсан мэдээ, мэдээлэл, сэтгэгдлийг боловсруулан, амрах үед эд эсээ нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сайн унтаж амарсны ачаар өдөр тутамд тохиолдох стресс болон хүнд ачааллыг илүү амархан даван туулах эрч хүчийг олж, авч чаддаг.

Мөн хүн унтаж, амарч байх үедээ аливаа өвчинд нэрвэгдэх аюул багасаж байдаг бөгөөд насанд хүрсэн хүмүүс оройны 22 цагаас өмнө унтаж, шөнөдөө 7-8 цагийн нойр авч чадвал үүнийг чанартай нойр хэмээн судлаачид үздэг.

Нойрсох үед таны биед ямар өөрчлөлтүүд болдог вэ 

Унтах үед бие тайвширч, цусны даралт ба зүрхний цохилт багасан биеийн температур буурдаг.

Мөн амьсгалын тоо цөөрч булчин суларна.

Тархины зарим хэсгийн үйл ажиллагаа буурна.

Дурсамж хадгалагдаж, шинэ мэдлэг, шинэ сэтгэгдлийг боловсруулдаг.

Унтах үед хүний дархлаа идэвхжиж, чухал гормонууд ялгардаг.

Стрессийн дааврын (кортизол) ялгарал буурна.

Тиймээс нойрны зөв дадлыг өөртөө хэвшүүлж чанартай нойрны хэмнэлтэй болоход суралцаарай. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ