Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-11-19
Хөгжлийн хөтөлбөрт 4 спортын 8 дасгалжуулагч, шүүгч хамрагдана

Азийн Олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо сургалт семинар зохиогдох бөгөөд уг сургалтад манай улсаас 4 спортын 8 шүүгч, дасгалжуулагч хамрагдах юм.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр хөтөлбөрт хамрагдах шүүгч, дасгалжуулагчдыг Олимпик хауст хүлээн авч амжилт хүслээ.

Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг шүүгч, дасгалжуулагчдаа дэмжин ажиллах онцолж, спортын барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбоодтой хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөтөлбөрт хамрагдаж буй шүүгч, дасгалжуулагчид:

Байт харваа – Б.Баасанжаргал, О.Огторгуй

Ширээний теннис – Р.Цогзолмаа, Т.Энхтөр

Бадминтон – Э.Эрдэнэбаяр, У.Дэлгэрмаа

Усан спорт – Д.Тэмүүлэн, Э.Хулан

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ