Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
10 цаг 21 мин
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улсын хэмжээнд аравдугаар сарын сүүлч үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.

Энэ хугацаанд амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж.

Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Мөн 119 дугаарт залгаж, эрүл мэндийн тусламж үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.

Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30- 20:00 цаг, амралтын өдрүүдэд буюу Бямба, Ням гарагт 10:00 - 17:00 цагийн хооронд ажиллана.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт уртасгасан цагаар ажиллаж буй хүүхдийн эмнэлгүүд

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ