Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
6 цаг 4 мин
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал н.Одмаа "ХӨСҮТ-д өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд томуугийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагт томуу өвчний улмаас 254 хүн үйлчлүүлж, томуугийн эмчилгээ тусламж авсан. Нийт эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсийн 50 хувийг нь 2 хүртэлх насны хүүхэд эзэлж байна" гэв.

Одоогоор ХӨСҮТ-д 442 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагаас 196 нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж, эмчилгээ хийлгэж байна. 

Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байнаа аж.

Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдлыг л тасагт шилжүүлж байна гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ