Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
9 цаг 35 мин
ГССҮТ алсын зайн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна.

Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо.

Ташрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Отгонтөгс богино хугацааны сургалтад хамрагдаж, мэдрэлийн мэс засал эмчилгээний чиглэлээр мэдлэг туршлагаа ахиулсан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ