Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2023-04-26
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт ажиглалт судалгаа хийлээ

Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Цогцолборт газрын Алаг Ямаатад хээрийн ажиглалт судалгааг хийж, өмнө байрлуулсан хөдөлгөөн мэдрэгч автомат камерын мэдээллийг авч, шаардлагатай техникийн хяналт үзлэгийг хийж, байрлалыг өөрчлөв.

Камерт 4000 гаруй зураг /дата/ бичигдсэн ба Нэн ховор цоохор ирвэс /2 бодгаль/, янгир ямаа, халиун буга, монгол тарвага, саарал чоно зэрэг амьтад байгааг илрүүлэн тэмдэглэл хөтлөв. Цоохор ирвэс 2021.12.29-нд анх удаа хөдөлгөөн мэдрэгч автомат камерт бүртгэгдэж, нийт 5 удаа ажиглагдаж байгаа. Энэ нь тухайн газарт идэш тэжээлээ даган тогтвортой байршин байгаагийн илрэл гэж үзэж байна. Иймд судалгааны ажлын чухал үзүүлэлт, материалд үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагын судлаачидтай  хамтран ажиллахаар мэдээлэл солилцлоо.

Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн “Хөх уулын хишиг” байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч, малчин, идэвхтэн байгаль хамгаалагч Н.Баатархүүтэй нэн ховор цоохор ирвэс, янгир ямаа болон бусад төрөл зүйлсийн хамгаалал, судалгааны талаар харилцан санал солилцов.  Н.Баатархүү нь төрлөх нутаг, эх байгалиа хамгаалах үйлсэд чин сэтгэл гарган иргэний үүргээ биелүүлдэг бөгөөд тухайн бүс нутгийнхаа ан амьтан, төрөл зүйлийн талаарх мэдээллийг байгаль хамгаалагчдад өгч хамтран ажилладаг юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ