Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2024-11-29
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна

2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.

Хур тунадас: 29-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 12 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 04-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, 07, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууран.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12 дугаар сарын 01-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-24 хэм, бусад хэсгээр 14-19 хэм, өдөртөө бүх хэсгээр 6-11 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ