Цаг агаар
Валютын ханш
60 ХОРОМ
2024-11-29
Тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ

Тоолуурын заалтыг сар бүр тогтсон хугацаанд авна.
-Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан сар бүр гэрээнд заасан хугацаанд тоолуурын заалтыг авна.

-Хэрэглэгч нь заалт авах ажилтныг тоолуурын шит рүү нэвтрэх боломжоор хангах үүрэгтэй.

-Заалтыг авахдаа хэрэв электрон тоолуур бол цахим багажаар бусад тоолуур бол гараар бичиж авна.

Заалт авах боломжгүй тохиолдолд хэрэглээг өмнөх саруудын дунджаар тооцно.
-Заалт авах ажилтан шит рүү нэвтрэх боломжгүй тохиолдолд тухайн хэрэглэгчийн өмнөх гурван сарын хэрэглээний дунджаар тооцож төлбөрийг нэхэмжилнэ.

-Харин хоёр сар дараалан шит рүү нэвтрэх боломжгүй байсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлж болзошгүй.

Заалт авах үед тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан нь тогтоогдсон бол

-Тоолуур хэмжих хэрэгсэл шатсан, гэмтсэн, алдагдсан

-Зүй бус хэрэглээ илэрсэн

-Тоолуур хэмжих хэрэгслийн холболт буруу, битүүмжлэл алдагдсан

Эдгээр зөрчил илэрвэл хэрэглэгч буруутай эсэхийг тогтоож буруутай тохиолдолд нөхөн төлбөр тооцож нэхэмжилнэ.

Буруугүй тохиолдолд өмнөх гурван сарын дунджаар тооцож нэхэмжилнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ