Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
Өчигдөр 10 цаг 22 мин
“Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-23-нд зохион байгуулна

Мөсний баярыг жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-ны өдөр зохион байгуулдаг. 
Ирэх жил мөсний баяр болох өдөр Сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг хоёрдугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах санал боловсруулж, шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн.
ССАЖЗЯ-наас “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 13-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй. 
Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм. 
Ташрамд, “Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ